Categories
гадаад мэдээ

Хиллари Клинтон албан ёсоор АНУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшихээр боллоо

АНУ-ын Ардчилсан намын их хурлаас Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтоныг ирэх 11-р сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд албан ёсоор нэр дэвшүүллээ. Өчигдөр буюу 7-р сарын 26-ны өдөр Филадельфи хотод Ардчилсан намын Үндэсний их хурлын явцад дээрх шийдвэрийг гаргасан байна. Түүнчлэн Ардчилсан намын их хурлаас сенатч Тим Кэйнийг дэд ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхээр болжээ. АНУ-ын улс төрийн гол нам болох Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд эмэгтэй хүн нэр дэвшиж байгаа анхны тохиолдол нь энэ юм

Хиллари Родхамын сонирхолтой түүхээс…

Хиллари Родхам нь 1947 оны 10 дугаар сарын 26-нд Чикаго хотын захын дүүрэгт төржээ. Түүний аав Хук нь дэлхийн хоёрдугаар дайны тэнгисийн цэргийн ахмад байжээ. Дайнаас хойш тэрээр хэвлэл дизайны бизнест хөл тавьсан байна.

Тэрбээр 1969 онд Веллесли коллежид элсэн орсон байна. Энэ коллежоо төгссөний дараа Иелийн хуулийн их сургуульд элсэн оржээ. Тэнд 27 хүүхэд суралцаж байснаас Хиллари ганцаараа эмэгтэй байжээ.


Нөхөр Билл Клинтонтойгоо Иелийн их сургуулийн номын санд анх танилцаж байжээ.

Тэрбээр хуулийн сургуульд байхдаа зун нь цагаач иргэдийн эрүүл мэнд, боловсролын чиглэлд анхаарч тэдний хүүхдүүдийн эрхийн асуудал дээр судалгаа хийдэг байв. Сургуулиа төгссөний дараа түүнд Вашингтон болон Нью-Иоркт өндөр цалинтай ажилд орох боломж байсан ч тэрээр хүүхдийн батлан хамгаалах сангийн ажилд сайн дураараа оржээ.


1975 оны 10 дугаар сарын 11-нд Билл Клинтонтой Арканзас хотод жижигхэн хуримын ёслол хийсэн байна.

1977 онд Билл Арканзас хотын захирагч болоход тэрээр хатагтайн хувиар мужийнхаа иргэдийн эрүүл мэнд боловсролын асуудал дээр төвлөрөн ажилласан.


1980 онд тэдний том охин нь төрж Жон Митчелийн “Челсигийн өглөө” гэдэг дуунаас санаа авч охиндоо Челси гэж нэр өгчээ.


Билл Клинтон 1992 болон 1996 онд Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан бөгөөд түүний ар дахь бүх ажлыг Хиллари Клинтон зохион байгуулж байжээ. Хиллари 2000 онд Нью-Иоркоос нэр дэвшсэн хамгийн анхны эмэгтэй сенатч болж байсан юм.

2001 оны есдүгээр сарын 11-нд Нью-Иорк хотын хоёр ихэр худалдааны барилгыг сүйрэхэд тэрээр дахин сэргээх ажилд нь оролцохоор биечлэн явж байжээ. 2006 онд 67 хувийн санал авч ахин АНУ-ын сенатаар сонгогджээ.


2008 онд намаасаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан. Барак Обамаг АНУ-ын Ерөнхийлөгч болоход арынх нь компанит ажлыг зохион байгуулж амжилтад хүргэж байсан хүчирхэг эмэгтэй юм. Энэ тухай Барак Обама өөрөө ярьж байжээ.

2014 онд Челси охин нь төрж тэрбээр эмээ болжээ. Мөн 2016 онд охин нь төрж ач хүүтэй ч болжээ. Охин Челси нь ярихдаа “Ээж маань зээ нараа харахад их цаг заваа зориулдаг” гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *