Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хилийн зарим боомт энэ сарын 29, 30, 31-нд түр хаана DNN.mn

Манай улсын хилийн автозамын зарим боомтыг энэ сарын сүүлийн өдрүүдэд түр хаана.

Тодруулбал, ОХУ-тай хиллэдэг автозамын Цагааннуур, Ульхан, Тэс боомтыг хилийн бүрэн эрхт төлөөлөгчийн шугамаар харилцан тохиролцсоны дагуу 12 дугаар сарын 30, 31-нд түр хаана.

Мөн, БНХАУ-тай хиллэдэг автозамын Замын-Үүд, Хавирга боомтыг Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсэн баярын өдөр буюу 12 дугаар сарын 29-нд хаах юм байна. Бусад хилийн боомт цагийн хуваарийн дагуу хэвийн ажиллахыг Гаалийн ерөнхий газраас мэдээлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *