Categories
мэдээ нийгэм

Хилийн цэргийн офицерийг шалгаж байна

gemt heregЭЦГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтнууд ХХЕГ-т ажиллаж байсан, 24 настай С хэмээх офицер залуу фэйсбүүкт “Oogii oogii” гэх хуурамч хаяг нээж, олон гишүүнтэй групп, пэйж хуудаст “Бага хүүтэй мөнгө зээлүүлнэ” гэсэн зар байршуулж, түүний дагуу хандсан иргэдийг хохироож байсныг илрүүлэн шалгаж буй юм байна.

Энэ оны хоёрдугаар сарын 5-нд С хэмээх офицер албаны дүрэмт хувцсаа өмсөн, ажлын байраа орхин явж, гэмт хэрэг өдүүлсэн нь шалгалтаар тогтоогджээ. Тэрбээр дээрх зарын дагуу холбогдсон оюутан охид, бүсгүйчүүдээс зээлэх мөнгөний барьцаанд нүцгэн зургийг нь авч, дараа нь гэрээ байгуулах нэрээр хууран мэхэлж хүчирхийлж байсан аж. Мөн нүцгэн зураг, дүрс бичлэгийг нь олон нийтийн сүлжээнд байршуулна хэмээн сүрдүүлж, их хэмжээний мөнгө нэхэж байсан нь ч батлагджээ.

Өнөөдрийн байдлаар С-д холбогдох хэргийг Баянгол дүүргийн Цагдаагийн II хэлтэст шилжүүлэн шалгаж буй юм байна. Түүнд Эрүүгийн хуулийн 126.2.5, 149.1 дэх хэсэгт зааснаар “албан тушаал, эд хөрөнгийн болон өөр байдлаар эрхшээлдээ байгаа хүнийг хүчирхийлсэн, далайлган сүрдүүлсэн” гэх үндэслэлээр хэрэг үүсгэн, улмаар яллагдагчаар татжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *