Categories
мэдээ нийгэм

Хилээр гарч буй нүүрсний тээврийн бодит дүнг мэдэх боломжтой болжээ

Автотээврийн үндэсний төвөөс 2017 оныг “Автотээврийн менежментийг сайжруулах жил” болгон зарласантай холбогдуулан Гашуунсухайт, Ганц модны чиглэлийн тээврийг “ХОНОГИЙН НЭГДСЭН ГРАФИК” -т оруулжээ. Ингэснээр Гашуунсухайтад үүсээд буй нүүрсний тээвэрлэлтийг дагасан олон асуудалд цэг тавьж чаджээ.

Өнөөдрийн байдлаар Гашуунсухайтын чиглэлд нийт 71 аж ахуйн нэгжийн 4500 орчим тээврийн хэрэгсэл ачаа тээвэрлэж байна. Өнгөрсөн 10 дугаар сард 45 аж ахуйн нэгж буюу одоогийн дүнтэй харьцуулбал ердөө тал хувь нь л албан ёсны гэрээтэй байсан. 2000 гаруй тээврийн хэрэгсэл хууль бус тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулж байв. Үүнээс болж тухайн чиглэлд автомашины очер дараалал үүсэх, жолооч нар олон хоног зам дээр нойрхоолгүй хонох, эрүүл мэндээрээ хохирох зэрэг нөхцөл байдал үүсч байсан. Тиймээс хоногийн нэгдсэн график мөрдөж эхэлснээр хилээр гарч буй нүүрсний тээврийн бодит дүн мэдээ гарах боломжтой болсон байна.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *