АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама АНУ-Мексикийн хил дээр үүсээд буй хямралыг шийдвэрлэх зорилгоор төсвөөс нэмэлт хөрөнгө гаргах саналыг өнгөрсөн даваа гарагт Конгресст гаргажээ. АНУ-ын хил хамгаалах байгууллагын гаргасан тайланд Өмнөд Америкийн орнуудаас эцэг, эх хараа хяналтгүй хүүхдүүд хил зөрчих явдал огцом өсч, сүүлийн наймдугаар сард хил зөрчигч хүүхдүүдийн тоо 47 000 болжээ. Тэд нөхцөл байдал хямралын түвшинд хүрсэн гэж дүгнээд байгаа юм.
Одоогийн байдлаар тус улсын хилийг зөрчин орж ирсэн 60 мянга орчим хүүхдийг байрлуулах, хооллох, гэр оронд нь буцааж илгээхэд зориулан 2.8 тэрбум ам.доллар зарцуулжээ. Энэ тоо цаашид эрчимтэй өсөх хандлага ажиглагдсан учраас нэмж 1.4 тэрбум доллар хэрэгтэй байгаа аж. Ийм шалтгаанаар конгресст ханджээ. Хил зөрчигч хүүхдүүдийг одоогоор цэргийн хоёр ч баазад түр байрлуулж байна. Хүүхдүүдийн ихэнх нь АНУ-д хууль бусаар оршин сууж буй эцэг, эхийгээ зорьж ирдэг гэнэ. Эцэг, эхийг нь олж уулзуулсны дараа тэднийг АНУ-аас албадан гаргадаг байна. Хил зөрчигч хүүхдүүдийн 90 орчим хувь нь Хондурас, Гуатемала, Эл Салвадор зэрэг орноос ирдэг аж.