Categories
мэдээ нийгэм

Хил нэвтэрсэн иргэдийг заставын таван ажилтны хамт тусгаарлажээ

Энэ сарын 30-ны өдөр ОХУ-ын Тува улсын талаас морьтой хил нэвтрэн орж ирсэн хоёр монгол иргэнийг болон саатуулсан хилийн заставын 5 ажилтны хамт аймгийн Халдвартын тасагт тусгаарлалтад аваад байна. Тэднийг өчигдөр өглөө 9 цагт тусгаарлаж ажиглалтад авсан бөгөөд одоогоор биеийн байдал нь хэвийн, ямар нэгэн халуурсан шинж тэмдэггүй байна. Тусгаарлагдсан 7 иргэнээс шинжилгээний дээж авч Улаанбаатар хот руу илгээжээ. Аймгийн Онцгой комиссоос халдвар хамгаалал, хяналт тандалтын ажлыг үргэлжлүүлэн хийж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *