Categories
мэдээ нийгэм

Хийн түлшний үнэ литр тутам 50 төгрөгөөр нэмэгджээ

Манай улсын хэмжээнд хийн түлш борлуулах 88 станц ажилладаг. Улаанбаатарт 43, Орхон аймагт тав, Дархан-Уул аймагт найм, бусад аймгуудад үлдсэн нь байршдаг. Хийн түлшний хэрэглээ жил бүр нэмэгдэж байгаа. 2010 онд 6700 тонн байсан бол 2017 онд 36 мянган тонн хүржээ. Хийн түлшний 94 хувийг ОХУ-аас, зургаан хувийг БНСУ-аас импортоор оруулж ирдэг аж. Нийт хийн түлшний 82 хувийг автомашин, 18 хувийг иргэд, цайны газар, ресторанууд хэрэглэдэг байна.

Одоогоор автомашины хийн түлш дунджаар 50 төгрөгөөр нэмэгдэж 1300 төгрөгт хүрчээ. Үнэ нэмэгдсэн шалтгааныг валютын ханштай холбон тайлбарлаж байгаа юм. Шатахууны үнэтэй харьцуулахад хийн түлшний үнэ өсөх нь харьцангуй тогтвортой байгаа ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *