Хичээлийн шинэ жилийг угтан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, есөн дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран хичээлийн хэрэгслийн өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байна. Энэхүү худалдааг 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулна гэсэн мэдээлэл цахим мэдээллийн хэрэгслүүдээр цацагдсан.
Түүнчлэн дүүргүүдэд өргөтгөсөн худалдаа зохион байгуулах 11 байршлыг Нийслэлийн Засаг даргын захирамжаар баталсан гэж байлаа. Гэвч тухайлбал Баянзүрх дүүргийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байх ёстой Бөхийн өргөөний ард талын талбай хоосон байгааг зургаас харж болно. Түүнчлэн урд талынх нь талбай ч хоосон байсан юм. Тэр орчим худалдаа эрхэлдэг болон зогсоол ажиллуулдаг хүмүүсээс тодруулахад “Бичиг хэргийн үзэсгэлэн ерөөсөө гараагүй, энэ талаар дуулаагүй юм байна” хэмээн хариулж байв.
Нийслэлийн хэмжээнд хичээлийн шинэ жилийн өргөтгөсөн
худалдаа зохиож буй гэх байршлууд
№ |
Хороо |
Байршил |
Баянзүрх дүүрэг |
||
1 |
Зургаа |
Бөхийн өргөөний ар талын талбай |
Хан-Уул дүүрэг |
||
2 |
Тав |
Яармаг худалдааны төвийн гаднах талбай |
3 |
Арван тав |
Махатма Гандигийн гудамж. Хоум плаза супермаркетын гаднах талбай |
Сонгинохайрхан дүүрэг |
||
4 |
Арван дөрөв |
Цамбагарав үйлчилгээний төвийн урд талын талбай |
Сүхбаатар дүүрэг |
||
5 |
Нэг |
Улсын драмын эрдмийн театрын хойд талын талбай |
6 |
Дөрөв |
Цэрэндоржийн гудамж |
Баянгол дүүрэг |
||
7 |
Арван хоёр |
Сайхан төвийн гаднах талбай |
Чингэлтэй дүүрэг |
||
8 |
Тав |
Тусгаар тогтнолын талбай |
Багахангай дүүрэг |
||
9 |
Нэг |
Дүүргийн төв талбай |
Багануур дүүрэг |
||
10 |
Нэг |
Нацагдоржийн талбай |
Налайх дүүрэг |
||
11 |
Хоёр |
Соёл урлагийн ордны өмнөх талбай |