Categories
мэдээ улс-төр

Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуулийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэж байна. Т.Аюурсайхан гишүүний санаачилсан уг хуулийн төсөлд хэрэглэгчээс ирүүлсэн гомдлыг эхлээд аж ахуй эрхлэгч шийдвэрлэхээр, улмаар арбитр, төрийн захиргааны байгууллага, эцэст нь шүүхээр шийдвэрлүүлдэг байхаар тусгасан байна.

Хууль зөрчcөн аж ахуй эрхлэгчид хүлээлгэх хариуцлагыг цаг үеийн нөхцөл байдалтай нийцүүлэн өөрчилжээ. Өөрөөр хэлбэл хэрэглэгчийн эрхийг хамгаалах хууль, тогтоомжийг зөрчсөн этгээдэд ногдуулах торгуулийн хэмжээг зөрчлийн шинж байдлыг харгалзан оногдуулах, хэрэглэгчид учруулсан хохирлыг тогтоож, хохирлыг барагдуулах, аж ахуй эрхлэгчийн хууль бусаар олсон орлого, эд зүйлсийг хураах, үйл ажиллагааг нь түр зогсоох хүртэл арга хэмжээ авахаар өөрчлөлтүүдийг хуулийн төсөлд тусгасан байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж үг хэлж байна. Гишүүд уг хуулийн төсөлд бизнес эрхлэгчдийгээ ч бодолцох хэрэгтэй гэдгийг анхааруулж байсан юм. Тухайлбал гишүүн Ж.Ганбаатар “Төр оролцох ёстой зүйл дээрээ оролцох хэрэгтэй байна. Гэхдээ бүх зүйлд төр оролцох ёсгүй. Энэ хуульд ЖДҮ нар л өртөнө. Томоохон бизнес эрхлэгчид өөрсдийн хуулийн компанитай. Дөнгөж ЖДҮ эрхэлж байгаа хүмүүсийг л дарамтална. Энэ нь МАН-ын амласан мөрийн хөтөлбөртэй огт нийцэхгүй. Хувийн хэвшлийн болж байгаа харьцааг зохицуулах ямар хэрэг байна. Төр оролцож байгаа зүйлүүд эрүүл бус байдаг. 850 мянган хүнийг ажлын байраар хангаж байгаа ЖДҮ эрхлэгчдийгээ бизнесээ өргөжүүлэх боломжийг нь хааж байгаа юм. ЖДҮ эрхлэгч гэж хэн бэ гэдгийг хуулиас хараарай. Борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс доош аж ахуй нэгжийг ЖДҮ гэнэ гэж заасан байгаа” хэмээлээ. Гишүүн Н.Учрал “Энэ хууль бүхэлдээ аж ахуйн нэгжийг дарамтлах биш хэрэглэгчээ хамгаалах, хэрэглэгчийн соён гэгээрүүлэхэд чиглэх хэрэгтэй гэсэн юм.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *