Хэрэглэгчийг соён гэгээрүүлж, хэрэглээний боловсрол олгох зорилготой сургалтыг Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газартай хамтран зохион байгууллаа. Уг сургалтыг тус газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах төвийн дарга Ц.Лхагвасүрэн болон мэргэжилтнүүд дүүргийн Тамгын газрын албан хаагчид болон хороодын Засаг дарга нарт хийсэн юм.
Сургалтын үеэр Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Зар сурталчилгааны тухай хууль, Тендерийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Сонгуулийн тухай хуулийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах заалтуудыг танилцуулсан юм. Мөн сургалтын үеэр хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын мэдээллийг хүргэлээ хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.