Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хэнтийн зүүн, Сүхбаатарын хойд болон зүүн хэсгээр цасан шуурга шуурна DNN.mn

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:

Өнөө шөнө Хэнтийн зүүн, Сүхбаатарын хойд болон зүүн хэсгээр цасан шуурга шуурна.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Өнөө, маргаашдаа төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурах тул зам, даваанд халтиргаа, гулгаа үүсэхийг анхааруулж байна.

21-нд Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг болон Онон голын сав газар, Дорнод, Дарьгангын тал нутгаар, 22-нд баруун аймгуудын нутгийн зарим газар болон төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 23-нд баруун аймгуудын ихэнх нутаг болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орно. Салхи 23-нд Алтайн салбар уулсаар, 24-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 21-нд нутгийн баруун хэсгээр, 22-нд ихэнх нутгаар, 23-нд нутгийн зүүн хагаст дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -3…-8 градус хүйтэн, өдөртөө +7…+12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +10…+15 градус, өдөртөө +23…+28 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +4…+9 градус, өдөртөө +17…+22 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -2…+3 градус, өдөртөө +13…+18 градус дулаан байна. 23-нд нутгийн баруун хагаст, 24-нд ихэнх нутгаар сэрүүснэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *