Categories
мэдээ нийгэм

Хелико бактер тодорхойлох шинжилгээг 1000 төгрөгөөр өгөөрэй

Нийгмийн хариуцлага хэрэгжүүлэгч “Хаппи Веритас” эмчилгээ оношилгооны төв болон ХСҮТ, МЗХ хамтран “Ходоодны хорт хавдаргүй Монгол” аяныг эхлүүлж буй талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээллээ.

Аяны хүрээнд маргаашнаас эхлэн энэ сарыг дуустал 20 хоногийн хугацаанд хелико бактер тодорхойлох шинжилгээг 80 хувийн хөнгөлөлттэй үнээр буюу 1000 төгрөгөөр хийх юм.

Манай улс ходоодны хорт хавдрын өвчлөлөөр дэлхийд хоёрт байгаа нь анхаарал татсан асуудал болж буйг эмч мэргэжилтнүүд хэлж байна. Энэ нь 100 мянган хүн амд 32.9 тохиолдол гэж үзэхэд гурван сая хүн амд харьцуулахад жилд 600-700 хүнд ходоодны хорт хавдар оношлогдож байна гэсэн үг. Үүний 70 орчим хувь нь хожуу үе шатандаа оношлогдож тухайн жилдээ 50-иас дээш хувь нь нас барж байна. Тиймээс монгол хүний нас баралтын шалтгааны нэгдүгээрт зүрх судасны өвчин, хоёрдугаарт хорт хавдар ордог. Харин хорт хавдар дотроо ходоодны хорт хавдрын нас баралт хоёрдугаар байрыг эзэлж байна. Сүүлийн жилүүдэд монголчуудын дунд хелико бактерийн халдвар өргөн тархаж байгаа ч цэгцтэй, нэгтгсэн судалгаа хангалттай хийгээгүй аж. Харин Монгол, Япон эмч нарын хийсэн сүүлийн судалгаагаар насанд хүрсэн хүмүүсийн бараг 60 орчим хувь нь хелико бактертай гэсэн дүн гарчээ.

Иймээс энэхүү аяны хүрээнд Зүүн 4 зам дахь Хаппи веритасын салбарт хелико бактери тодорхойлох шинжилгээ хөнгөлөлттэй үнээр хийхээс гадна ходоодны дурангийн эмч үзлэг зөвлөгөөг үнэ төлбөргүй өгөх юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *