Categories
мэдээ нийгэм

Хазара иргэдийг ялгаварлан гадуурхахгүй байхыг хүсэв

Монгол Улсад хазарачуудын эрх зөрчигдөж, тэднийг ялгаварлан гадуурхах байдал газар авч байгаа талаар иргэний нийгмийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл хийлээ.

2016 онд манай улсын эрх бүхий байгууллага Монгол дахь хазара иргэдийг үндэсний аюулгүй байдалд аюултай хэмээн тодорхойлж, их дээд сургуульд сурахыг хориглосон аж.

Мөн магистрын зэрэг хамгаалахаар сурч байсан хэд хэдэн хазара оюутныг Монголоос гаргасан байна. Одоо Монголд Цагаадай гэх ганцхан хазара хүн үлдсэн байна. Харин ТЕГ-аас түүний визийг сунгахгүй байх чиглэлийг ГИХГ-т өгсөн талаар мэдээлэв.

Цагаадай нь 2016 оноос Афганистан улс руу буцаагүй гэнэ. Тэрбээр НҮБ-ын дүрвэгсдийн асуудал хариуцсан дээд комиссарын хамгаалалтад байдаг аж. Мөн тэрбээр Хазара-Монголын найрамдал хамтын ажиллагааны нийгэмлэг ТББ-ыг үүсгэн байгуулсан байна.

Тиймээс хазара иргэд болон Цагаадайгийн визийг сунгаж, ялгаварлан гадуурхахгүй байхыг “Монгол хүн монгол хүндээ тусалъя”, “Босоо Хөх Монгол”, “Тэнгэрлэг ивээл”, “Монголын хохирогчдын холбоо” зэрэг иргэний нийгмийн байгууллагууд хамтран шаардаж эхэлжээ. Хэрвээ шаардлагыг биелүүлэхгүй бол жагсаал цуглаан хийж, олон улсын байгууллагад хандахаа мэдэгдэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *