Яг одоо алдарт “Долби” театрын хажууд хар арьстай хэдэн арван хүн “Оскар” шагналыг гардуулдаг Америкийн кино урлагийн академи дахь арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг эсэргүүцэн жагсаж буй юм байна. Тэд “Нэг ч африк гаралтай америк байхгүй”, “Нэг ч ази байхгүй” гэсэн бичиг бүхий зурагт хуудас барьцгаасан байгаа аж.
Өнгөрсөн нэгдүгээр сард АНУ-д арьсны өнгөтэй холбоотой дуулиан дэгдсэн билээ. Америкийн кино урлагийн академи жүжигчний шагналд хоёр дахь жилдээ зөвхөн цагаан арьстай жүжигчдийг нэр дэвшүүлсэн нь ийм дуулиан дэгдэх шалтгаан болжээ. Үүнтэй холбоотойгоор Холливудын алдарт жүжигчин Уилл Смит, эхнэр Жада Пинкетт-Смит нар энэ жилийн наадамд хүрэлцэн ирэхгүйгээ мэдэгджээ.