Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит 11-р хуралдаан боллоо. Хуралдаанаар Ардын хувьсгалын 100, 101 жил, Хөвсгөл аймаг байгуулагдсаны 90, 91 жилийн ойг тохиолдуулан Хангайн бүсийн хурдан морины уралдаан, Хөвсгөл аймгийн баяр наадмыг энэ оны 7-дугаар сарын 25, 26-ы өдрүүдэд тус аймагт тэмдэглэх саналыг Монгол Улсын Засгийн газарт уламжлахаар болов.
Харин тэгш ой тохиож буй сумд, байгууллагуудын ойг Засгийн газраас шийд ирсний дараа орон нутагтаа товлоно гэдгийг Хөвсгөл аймгийн ИТХ–ын дарга Г.Мөнгөнхуяг хэлж байлаа.