Израилийн Батлан хамгаалах хүчин твиттертээ исламын ХАМАС бүлэглэлийн босогчид Газын зурвасаас Израилийн газар нутаг руу хоёр пуужин харвасан хэмээн мэдэгджээ. Азаар тус хорлон сүйтгэх ажиллагааны улмаас хүний амь эрсэдсэн мэдээлэл байхгүй байгаа аж. Өмнө нь Израилийн ерөнхий сайд Биньямин Нетаньяху, Батлан хамгаалах яамны сайд Моше Яалон нар Газын зурвасаас илгээсэн пуужинд “хариу цохилт” өгөх ёстой гэж мэдэгдэж байв. Израилийн Батлан хамгаалах хүчний хэвлэлийн албаны мэдээгээр, эвлэрлийн 72 цаг дууссанаас хойш Газын зурвасаас ойролцоогоор 25 пуужин харважээ.