Categories
мэдээ спорт

​Хакүхо аварга дээд зиндааг уналгүйгээр тэргүүлж байна

Японы мэргэжлийн сумо бөхийн барилдаан өнөөдөр арав дахь өдрөө үргэлжилж байна. 9 өдрийн дараах байдлаар Хакухо М. Даваажаргал их аварга 9:0 гэсэн амжилттайгаар тэмцээнийг тэргүүлж явна. Өчигдөр тэрээр Маэгашира Кагаякиг Хатакикоми мэхээр буулган авснаар замналынхаа 1045 дахь давааг авч Чёонофүжи аваргын амжилттай тэнцэж ирсэн байна. Одоо түүний хувьд озеки Кайогийн амжилтыг эвдэхэд ердөө гурван даваа хэрэгтэй байгаа юм. Ийнхүү 9 дэх өдөр түүхэн даваагаа авсан Хакухо аварга тэмцээнийг нэг ч унаагүй итгэл төгс тэргүүлж байгаа юм. Түүний араас Болгарын сумоч, зүүний маэгашира-4 Даниэл Иванов буюу Аоияма 8 даваа 1 унаатай нэхэж явна. Харин тэмцээний тэргүүлэгчдийн 3 дугаар эгнээнд 7 даваа 2 унаатай 4 бөх байгаа юм. Тодруулбал: Озеки Такаясү, Барууны Маэгашира-6 Оношо, Зүүний Маэгашира-10 Чёотайрюу болон Зүүний Маэгашира-13 Такарафүжи нарын бөхчүүд юм.

Монгол бөхчүүд энэ башёд хэрхэн барилдаж байгаатай танилцана уу.

  • Сэкиваки Тамаваши Б.Мөнх-Оргил 5-4
  • Маэгашира-5 Чиёошома Г.Мөнхсайхан 4-5
  • Маэгашира-6 Ичиножү А.Ичинноров 4-5
  • Маэгашира-7 Таканойва А.Баасандорж 1-8
  • Маэгашира-12 Араваши Э.Дөлгөөн 5-4 тус тус амжилттай явна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *