Categories
мэдээ нийгэм

Х.Нямбаатар: Тээврийн хэрэгслийн татварыг 2-3 дахин, зам ашигласны татварыг 5 дахин нэмнэ DNN.mn

НИТХ-ын ээлжит бус II  хуралдаан боллоо.

Хуралдаанаар нийслэлийн 2025 оны төсөв, Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хувь хэмжээг шинэчлэх, Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэх зэрэг асуудлыг танилцуулж, нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөлөөг хэлэлцлээ.

 Хотын дарга Х.Нямбаатар “Тээврийн хэрэгслийн албан татварын хувь хэмжээ, авто зам ашигласны төлбөрийг шинэчлэхдээ нийтийн тээврийн татварыг 0 хувь байхаар тусгасан. 2013 оноос хойш уг хуульд ямар нэгэн өөрчлөлт оруулаагүй. Тус албан татварын төлбөрийг шинэчилснээр нийслэлийн авто замын сүлжээг сайжруулах, түгжрэлийг бууруулах, авто замын сангийн төсөв нэмэгдэнэ. Тээврийн хэрэгслийн албан татварын 2-3 дахин, авто зам ашигласны төлбөрийг 5 дахин нэмэхээр төсвийн төсөлд тусгалаа” гэлээ.

Улмаар маргааш нийслэл дэх АН, МАН-ын бүлэг хуралдаж, үүний дараа буюу 12 дугаар сарын 4-нд ээлжит бус 2 дугаар хуралдааныг хийхээр товлосноор завсарлалаа.

2 replies on “Х.Нямбаатар: Тээврийн хэрэгслийн татварыг 2-3 дахин, зам ашигласны татварыг 5 дахин нэмнэ DNN.mn”

Зам ашигласны төлбөр бага байгаа. Сайхан замаар давхиж давхичихаад 1000 төг гэхээр санаа зовдог шүү. Замаа засах мөнгө хуримтлуулах хэрэгтэй

Сайхан зам гэж хаа байгаа юм хурдны замыг эс тооцвол замаа сайхан болгочхоод татвараа нэмсэн чинь дээрдээ сайхан замтай болчвол хамаа алга

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *