Categories
мэдээ нийгэм

Х.Мөнхбат аврагчийг гурван өрөө байраар шагналаа

Xөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын бүлгийн дарга, ахмад Х.Мөнхбатад гурван өрөө орон сууцыг “Хотгойдын хурд-4” Мөрөн хот үүссэний 210 жилийн ойгоор гардуулан өглөө.
Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 98 жилийн ойн босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын бүлгийн дарга, ахмад Х.Мөнхбат “Үйлчилгээний гавьяат ажилтан цол”-оор шагнуулсан билээ.
Тэрбээр Онцгой байдлын байгууллагад 11 дэх жилдээ ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаанд 182 иргэний амь насыг аварч, ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын 950.0 сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан байна.
Өргөсөн тангарагтаа үнэнч байж олон хүний эрдэнэт амийг аварсан зүтгэлийг нь аймаг, орон нутгийн удирдлагын зүгээс ѳндрѳѳр үнэлж гурван өрѳѳ орон сууцаар шагнаж урамшуулжээ. Гурван өрөө байрны батламжийг аймгийн Засаг дарга Л.Ганболд өчигдөр гардуулан өглөө. Энэхүү шагналыг нүдээ олсон шагнал гэж үзэж байна. Учир нь сүүлийн үед улс орны төлөө өргөсөн тангарагтаа үнэнч байж өчнөөн хүний амь нас, эд хөрөнгийг хамгаалсан онцгой байдлын газрын алба хаагчдын нөр их хөдөлмөрийг үнэгүйдүүлж байна. Улсад юу ч хийгээгүй байж байгууллагын нэр дээрээс бөхчүүд барилдаж, түрүүлж үзүүрлэчихээд байр, машинаар байлуулж байна. Авах ёстой шагналыг авах ёсгүй хүмүүс нь авч байна гэж шүүмжилж байгаа бол энэ удаад онцгой байдлын газрын аврагчид гурван өрөө байр гардуулсан нь олны сэтгэлд их нийцэж талархал хүлээж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *