Categories
энтертаймент-ертөнц

Жүжигчин Ц.Баясгалан моно жүжгийн фестиваль зохионо

Жүжигчин Ц.Баясгалан “Би Эдип Пиаф байна” ганц хүний жүжгээр олон улсын шагнал хүртэж байсныг урлаг сонирхогчид санаж буй биз ээ. Тэрбээр ганц хүний жүжгийн төрлийг Монголд хөгжүүлэх төлөвшүүлэх, түгээн дэлгэрүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулахаар шийдсэн бололтой.

Ирэх есдүгээр сарын 30-наас аравдугаар сарын 6-ны хооронд Улаанбаатар хотноо “The Parade of Winners” нэртэй фестиваль зохиохоор болсон ба Герман, Латви, Молдав, Швед, Украйн болон Киргизийн моно жүжгийн алдартнууд урилгаар оролцох сурагтай. Энэхүү наадам нь Монголын драмын урлаг, Монголын моно жүжгийн хөгжилд болон энэ төрлөөр хүч үзэж буй жүжигчдэд чухал ач холбогдолтойгоос гадна тэднийг олон улсын тавцанд хүч сорих үүд хаалга болохоороо онцлог гэж үзжээ.

Ц.БУЛГАН