Казахстаны Астана хотноо болж буй жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий дөрөв дэх өдрийн барилдаан Улаанбаатарын цагаар 14.00 цагт эхэллээ. Энэ өдөр эрэгтэйчүүдийн 81 кг, эмэгтэйчүүдийн 63 кг-ын жингийн барилдаан болж, медальтнууд тодрох юм.
Манай улсаас гурван бөх барилдах бөгөөд эрэгтэйчүүдийн 81 кг-д О.Ууганбаатар, эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Ц.Мөнхзаяа, Ц.Цэрэннадмиднар Астанагийн татамид гарна.
О.Ууганбаатарын хувьд эхний барилдаанаа Ивица Павлиниктай хийж цэвэр яллаа. Ингэснээр хоёрдугаар тойрогт Канадын Антони Валиос-Портертэй барилдахаар болж байна.
Харин эмэгтэйчүүдийн 63 кг-д Ц.Мөнхзаяа эхний тойрогт гоц мөргөсөн бол Ц.Цэрэннадмид Туркийн К.Бусратай эхний барилдаана.