Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн байна DNN.mn

2023 оны 12 дугаар сарын 27-ноос 12 дугаар сарын 31-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

28-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 29-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон говийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 30-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, 29-нд Алтайн салбар уулсаар, 30-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -31…-36 градус, өдөртөө -20…-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -25…-30 градус, өдөртөө -11…-16 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө -8…-13 градус, өдөртөө +3…-2 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр шөнөдөө -13…-18 градус, өдөртөө 0…-5 градус, бусад нутгаар шөнөдөө -18…-23 градус, өдөртөө -6…-11 градус хүйтэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *