Холимог тулааны “Legend FC”, “One Championship” холбооны дэлхийн аварга асан,Монгол Улсын гавьяат тамирчин Ж.Нарантунгалагийн ээлжит тулааны тов гарлаа.Тэрээр URCC холбооны 65.8 кг-ын дэлхийн аварга асан, Филиппинийн тамирчин Эрик Келлитэй БНХАУ-д ирэх сарын 2-нд тулалдахаар болжээ.
Э.Келли мэргэжлийн дэвжээнд 14 удаа тоглохдоо 12 ялж, хоёр ялагдсан амжилттай.UFC холбооны 70.3 кг-ын анхны аварга Ж.Пүлверийг 2012 онд ялсан нь карьерынх нь хамгийн том амжилтуудын нэг.
Харин “Чингисийн цавчилт” хочит Ж.Нарантунгалаг гавьяат хамгийн сүүлд “Ямамото армийн толгойлогч”, “Мистер тохой”, “No Face” зэрэг хочтой Бокү Коотэцүг боох мэхээр ялсан юм.