Дэлхий нийтийн нас баралтын тэргүүлэх 10 шалтгаанд зам тээврийн осол багтдаг. Монголд сүүлийн жилүүдэд авто ослоор эрүүл мэнд, амь насаараа хохирох нь тохиолдол нэмэгдсээр байна. Туршлагагүй, хайнга жолоочийн балгаас зам дээр нас барах иргэдийн тоо буурахгүй байгаа нь харамсалтай. Явган хүний зам дээр хөндлөн зогсчихоод эгээтэй л машин дээгүүр алхаад яв гэлтэй ашиглана. Улаан, ногоон гэрэлтэйгээ уралдаж давхина. Сигналдана. Хоорондоо муудалцаж, утсаараа оролдоно. “Замын хөдөлгөөний дүрмийн 16.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэж заасан байдаг ч жолооч нарын дийлэнх нь үүнийг зөрчдөг. Саяхан явган хүний гарцан дээр гурван хүнийг мөргөсөн осол гарлаа. Өмнө нь ч нэлээд том том хэрэг гарсан. Бид мартаад л, маргааш нь дахиад осол гарна. Өдөрт хэдэн хүн зам тээврийн осолд өртөж байгааг тоолох аргагүй.
Дүрмээрээ яваагүйгээс түгжрэл үүсч, осол гарч байна. Дүрмээрээ яваагүй, торгуулиа төлөөгүй тохиолдолд авах арга хэмжээ, хуулиа чангалах цаг болсон. Тэгэхгүй бол гарцаар зам гарч байхад шууд дайрдаг, гарцан дээр зогсдог явган хүнд ээлгүй байдал нэмэгдсээр л байна.
One reply on “Жолооч нар хайнга байхаа хэзээ болих вэ DNN.mn”
zam teevriin / zamiin hudulguunii huuli ni haut hariutslaga huleelgejchadahuits sain bolson ued, uhernuud komissiin seg untada yavj baihdaa aihuits hemjeenii huulitai bolson tsagt, neg udaagiin torguuliin hemjee ni 100 dolllaraas des bolson ued ene hariutslagagui bardal arriana,