Мэдээлэлд ойр хүмүүст бол их энгийн логик. Ер нь бол Соёлын 18 тэрбумаар дуугарч гарч ирсэн УИХ-ын гишүүн Ж.Баярмааг олны өмнө гарч ирж үг хэлэх бүрт яс нь хавталздаг нэг хүн бий. Тэр хүн бол топ эдийн засагч, УИХ-ын гишүүн асан, Хөгжлийн банкны захирал З.Нарантуяа. Ж.Баярмааг үг хэлэхийг хараад л тэр дотроо “Ээ, энийг одоо яана аа” гэж халагладгийг ойр дотныхон нь ярьцгаадаг болоод хоёр сар болж байна. Учир нь Ж.Баярмааг дэргэдээ байлгаж, төрийн ордонд төөрөхөөргүй болгосон хүн нь АН-ын “толгой” эдийн засагч З.Нарантуяа юм. Тэрээр УИХ-ын гишүүн байх үедээ түүнийг эхлээд туслахаар аваад, дараа нь зөвлөх нэрээр чирсэн. Ямархуу потенциальтай толгой вэ гэдгийг нь мэдэхийн дээдээр мэднэ. Тийм болохоор Ж.Баярмааг АН-аас УИХ-д жагсаалтаар орж, дараа нь “Бурхангүй газар бумба галзуурав” гэдэг шиг чуулган дотор эдийн засгийн сэдэв ярьж “галзуурч” эхлэхээр өмнөөс яс нь хавталзахдаа мань З.Нарантуяа ”Ээ, энэ Баярмааг яана аа, эдийн засаг заагаад эхлэхээр чинь одоо энэ төр засаг яана аа” гэж дотроо халаглаж байгаа нь тэр. Хүний өмнөөс ичих гэдэг хэцүү…
Ер нь шулуухан хэлэхэд, гишүүн Ж.Баярмаа бол С.Баярцогтын өөд нь татаж ирсэн бүсгүйчүүдийнх нь нэг. Тэр шугамаараа З.Нарантуяагийн дэргэд “юм” болгох санаатай шахсан нь тэр. С.Баярцогт бол гурван үсэгтэй компанийн төлөөлөл гэж эх сурвалжууд бичээд удаж байгаа. Үнэн эсэх нь надад хамаагүй. АН дотор “Од” фракц гэж 70-аад оныхон багтдаг хэсэг бий. Тэд фракцийн уулзалтыг байнга хийдэг. УИХ-ын сонгуулийн дараа тус фракцийнхныг гурван үсэгтэй компанийнхан хоёр гүүрний урд байх хауст хүлээн авсан. “Од” фракцийг төлөөлж гурван хүн АН-аас УИх-ын гишүүнээр сонгогдлоо гэж баяр хүргэж хүлээн авалт хийсэн нь тэр. Мэдээж тус фракцийн цугларалтын оройд гурван үсэгтийнхэн, С.Баярцогт нар залралгүй яах вэ. Харин УИХ-д төлөөллөөр сонгогдсон гурван гишүүн нь хэн хэн байсан гэвэл Жудагийн Баярмаа, Далайн Батбаяр, Саруулсайханы Цэнгүүн. За энэ мэт үнэнийг бичээд эхэлбэл жишээ нь Ж.Баярмаагийн үнэн нүүр царай улам их тодорно. Ой нь гутах хүмүүс олон болно. Ялангуяа Ж.Баярмаагийн фэн болж хууртсан хүмүүсээс. Ж.Баярмаагийн тухайд “Охин юм зайлуул, энэ хэртэй явж байгаа нь их юм” гэж бодоод энэ удаад зогсъё. З.Нарантуяа шиг өмнөөс нь ичээд ч яах билээ.
Маш товчхондоо, ваучерын 18.3 тэрбум дээр жинхэнэ дүрээ харуулснаар нь түүнийг шууд ойлгочиход болно. Гишүүдийн чуулганы кноп стандарт ажилласныг бүх гишүүд, УИХ-ын Тамгын газар баталсаар байгаа. Харин Ж.Баярмаа гүрийж кноп ажиллааагүй гэж худлаа ярьсаар л байгаа. Ийм л эрээ цээргүй хүмүүс томчуудын, олигархиудын гар хөл болон УИХ-д суудаг болсоор удаж байна. Энэ удаагийн 126 гишүүнтэй парламентыг арай дээрдэх болов уу гэж судлаачид, тоймчид харж, итгэж байлаа. Гэсэн ч үгүй гэдэг нь гурван үсэгтэй компанийн төлөөллүүдээс харлаа. Аль юм болгон “аварга”-уудад хууртан хууртан он жилийг үдэх билээ дээ, монголчууд минь. Тодорч байгаа бүхэн худлаа дүрүүд гэдгийг УИХ-ын гишүүн Ж.Баярмаагийн жишээнээс ядаж мэдэж авцгаа.
Яаж ч бодсон тэр бодлогын хэмжээний эдийн засагч болохоор хүн биш гэдэг нь тодорхой. Тухайлбал, тэрээр “Евразийг холбосон ганц транс болох Дархан-Сэлэнгийн авто замыг, Монголд ирж байгаа гадны зочид төлөөлөгчид, нэг сая руу тоо нь явж байгаа жуулчдын ганц очдог газар болох Тэрэлжийн авто зам”-ын хөрөнгө оруулалтыг хасахад улайран зүтгэх билээ. Уг нь хөгжлийн замууд шүү дээ. Наад захын жишээ л ярьж байна шүү дээ…
Ч.ТҮВШИНСАНАА
3 replies on “Ж.Баярмааг эдийн засаг ярихаар З.Нарантуяа ичдэг… DNN.mn”
Хаха. Ийм хөлсний бичвэрт итгэдэг хүн байх уу. Баярмаа маш сайн дуугарч, ажиллаж байгаа. Илүү их амжилт хүсье
З.Нарантуяа гэж авгай үзэл бодлоо худалдаж хөгжлийн банкны захирал болсон. Нөхөр нь СЕХ-ны гишүүн. Энэ авгай АН-д З.Энхболдтой дөрөө нийлүүлж намыг булшилж байгаа авгай. Завханы сонгуулиар мөн амаа худалдсаны төлөө Хөгжлийн банкны захирал болсон.
Нарантуяагийн зөв. Эрүү шүд, хэл ам нь зууралдаад ёстой бүтэхгүй, тавиул авгай байна лээ дээ.