Categories
мэдээ улс-төр

Ж.Батзандан: Тун удахгүй МАНАН-гийн толгойлогч М.Энхболдыг УИХ-ын даргаас огцруулна

Л.Болд, Ж.Батзандан нар мэдэгдэл хийлээ

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: АН яагаад МАНАН-г дэмжих ёстой юм. АН яагаад 60 тэрбумын бүлэглэлийг дэмжих ёстой юм. АН яагаад Эрдэнэтийн 49 хувийг хулгай хийсэн нөхдийг дэмжих ёстой юм. АН яагаад Цагаан суваргыг хулгай хийсэн нөхдийг дэмжих ёстой юм бэ. Би намын бүлэгийн улстөрийн зөвлөлийн гаргасан шийдвэрийг ерөөсөө ойлгохгүй байгаа. Нам харгалзахгүй Монголыг дээрэмдэн тонож байгаа МАНАН-гийн бүлэглийг дэмж гэсэн намын даргын тулгалтыг дэмжээгүй учир өнөөдөр намаасаа хөөгдөж байгаа юм байна. Гэхдээ Монголоосоо хөөгдөөгүйдээ их баярлаж байна. Намаасаа хөөгдсөн ч Монголдоо үлдсэндээ баярлаж байна. Монголчуудтайгаа хамт эрхээ хамгаалж үлдэх болсондоо баяртай байгаагаа илэрхийлье. Тун удахгүй МАНАН-гийн толгойлогч М.Энхболдыг УИХ-ын даргаас огцруулна. 40 гишүүний боёкот үргэлжилнэ. Тун удахгүй МАНАН-д элссэн, МАНАН-гийн халаасанд орсон С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат тэргүүтэй МАНАН-гийн бүлэглэлийн толгойлогчдыг АН-ын урдирдлагын бүлэглэлээс зайлуулах тэмцэл орон даяар эхэлнэ. МАНАН-гийн халаасанд орсон АН-ын дээрэмчид тонуулчид зүгээр үлдэнэ гэж битгий андуураарай.

УИХ-ын гишүүн Л.Болд “Өнгөрсөн баасан гаригт Монгол Улсад хувьсгал болсон. Бид 1990 оны Ардчилсан хувьсгалыг амь насаа золиослон хийж байсан. Гэвч МАНАН-гийн бүлэглэл өнгөрсөн хугацаанд ардчилалын сул талыг ашигласаар ирсэн. Үүнд би улстөрчийнхөө хувьд эмзэглэсээр ирлээ. Гэхдээ Монгол төрийн ордонд хувьсгал явагдсанд би баяртай байгаа. Монголын ард түмэн үүний гэрч нь болсон. Албан тушаалын тухайд, Засгийн газрыг огцруулах асуудал нь МАН-ын дотоод үл ойлголцлоос үүдсэн. Ардчилсан нам үүнд ямар ч хамаагүй. Ардчилсан нам төрийг хүндэтгэдэг нам. Гэтэл АН өнөөдөр намайг гутруулахад хүргэлээ. АН өнөөдөр коммунист нам болжээ. МАНАН-гийн халаасны нам болсон нь харамсалтай. Би өөрийнхөө итгэл үнэмшлээр саналаа өгсөн. АН бүлэгтэй байхын тулд Ж.Батзанданг хөөж, намайг үлдээж доромжилсон байна. Би УИХ дахь АН-ын бүлгээс гарна. Бүлгээс гарах өргөдлөө өнөөдөр өгнө. Дуртай үедээ ил гаргадаг, дургүй үедээ далд хийдэг намын үйл ажиллагааг би эсэргүүцэж байна. АН-ын нэр бүхий гурван гишүүн Засгийн газрыг огцруулахыг дэмжсэн бол харин ч эрх ашгийн зөрчил үүсэх байсан. Бидэнд маш олон санал ирж, элдэв дарамтыг хүртэл үзүүлж байсан. Бид намаа шинэчлэхийн төлөө эцсээ хүтэл тэмцэнэ. Үүнийг маш тодорхой хэлчихмээр байна” гэсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *