Categories
мэдээ нийгэм

“Итгэлийн аян” зохион байгуулагдаж байна

Нийгмийн даатгалын ерөнхий газраас ажил олгогчдод боломж олгохоор шийдсэн гэдгээ мэдэгджээ. Тодруулбал, тус газрын дарга, нийгмийн даатгалын улсын ерөнхий байцаагч Ц.Уртнасан тушаал гаргасан байна. Уг тушаалд нийгмийн даатгалын шимтгэл төлөгч, ажил олгогчийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор “Итгэлийн аян”-ыг энэ сарын 16-наас ирэх дөрөвдүгээр сарын 13-ныг хүртэл 55 хоногийн хугацаанд зохион байгуулах тухай дурьджээ.

Мөн одоогийн байдлаар улсын хэмжээнд 3000, нийслэлийн хэмжээнд 1130 аж ахуйн нэгж нийгмийн даатгалд үүссэн өр авлагын улмаас хуулийн дагуу харилцах дансныхаа зарлагын гүйлгээг хаалгасан байдалтай байгаа ба аяны хүрээнд данс нээх зөвшөөрөл олгож, шинээр гэрээ байгуулах боломж олгож байгаа гэж холбогдох албанаас мэдээлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *