Categories
гадаад мэдээ

Истанбул болон Анкарад 52 хүн амь насаа алджээ

Туркт өнгөрсөн шөнө цэргийнхэн төрийн эргэлт хийх гэж оролдсон билээ. Тэд парламентын ордонд дэлбэрэлт үйлдэж, үндэсний телевизийн байрыг хяналтдаа аваад байгаа билээ. Мөн Истанбул болон Анкарад болсон дэлбэрэлтээр 52 хүн амь насаа алджээ. Туркийн Ерөнхийлөгч Ресеп Таийр Ирдагон онгоцоор Истанбул хотод газардан байдлыг шуурхай намжаах арга хэмжээг авч цэргийн эргэлт хийхээх оролдсон хүмүүсийг баривчилж эхэлсэн байна.

Гурван жилийн өмнө цэргийнхэн төрийн эргэлт гаргахыг оролдож байсан. Энэ удаад бас оролдлоо. Тэгэхээр бидэнд дахин цэвэрлэгээ хийж боломж олдлоо гэж Туркийн Ерөнхийлөгч Ресеп Таийр Ирдагон мэдэгджээ.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *