Улсын Бүртгэлийн Ерөнхий газраас “Иргэдийн мэдээллийн цаг” арга хэмжээг өчигдөр Хан-Уул дүүргийн “Иргэдэд үйлчлэх төв байранд” зохион байгууллаа. Энэ үеэр УБЕГ-ын үйл ажиллагаа, үйлчилгээтэй холбоотой хууль, тогтоомж архивын лавлагаа, гадаад паспорттой холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг иргэдэд өгч, сурталчилан таниулсан юм. Мөн Иргэний эд хөрөнгийн бүртгэл болон Иргэний бүртгэлийн архивын лавлагаа, бүртгэлийн анхан шатны мэдээлэл, бүрдүүлэх материал зэргийн талаар гарын авлага, тохимолыг иргэдэд тараалаа.
Мөн энэ үеэр иргэдээс тус байгууллагад хандсан санал гомдол, өргөдөл материалыг амаар болон бичгээр хүлээн авч, зохих журмын дагуу шийдвэрлэсэн байна.
Э.Номин