Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Газар эзэмшүүлэх эрх олгож,баталгаажуулах тухай” А/903 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар 28 иргэн, нэг аж ахуйн нэгжид газар эзэмших эрхийг олгов. Газар эзэмших эрх нь баталгаажсан иргэн, аж ахуйн нэгжтэй холбогдох хууль тогтоомж, журмын дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгалаа.