Иргэний нисэхийн ерөнхий газар /ИНЕГ/-аас 2021 оны долдугаар сарын Олон улсын нислэгийн хуваарийг гаргажээ.
Тусгаарлан ажиглах шаардлагагүй буюу вакцины бүрэн тунд хамрагдаад 14 хоносон, КОВИД-19 тусаад эдгэрсэн зорчигчдын тоо нэг аялал гүйцэтгэхэд хангалттай бүрдсэн тохиолдолд хүсэлт гаргасан агаарын тээвэрлэгчид нэмэлт нислэгийн зөвшөөрөл олгох боломжтой аж.
Мөн ИНЕГ-аас иргэд, зорчигчдод зориулж дараах санамж, анхааруулгыг хүргэж байна.
- Тасалбар борлуулалт болон нислэг төлөвлөлтийн арга хэмжээ хэвийн горимд шилжиж байгаа тул батлагдсан нислэгийн хуваарийн дагуу тасалбар худалдан авах иргэд агаарын тээвэрлэгчдэд хандах
- Монгол Улсыг зорин ирэх зорчигчдын хувьд үүсэж болох аливаа хүндрэлээс зайлсхийх үүднээс тусгаарлах байрны захиалга болон төлбөрийг баталгаажуулсан байх
- Энэхүү хуваарь нь COVID-19 цар тахлын тархалтаас хамааран үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан
- Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой Комиссоос гаргах шийдвэртэй уялдан өөрчлөгдөх болохыг анхаарах
- Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэхтэй холбоотой үйл ажиллагаанаас шалтгаалан нислэгийн цаг хойшлох магадлалтайг анхаарууллаа.