Монгол Улсын Засгийн газрын энэ оны 22 дугаар хуралдаан ирэх Даваа гарагт буюу 2016 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн 16.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно. Тус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.
№ |
Хэлэлцэх асуудал |
Засгийн газрын гишүүн |
1 |
“Дуу авиа бүхий дүрст бүтээл дэх тоглолтын тухай” Бээжингийн гэрээнд нэгдэн орох тухай хуулийн төсөл* |
Ц.ОЮУНБААТАР |
2 |
Монгол наадам үндэсний спорт цогцолборын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлах тухай |
С.БАЯРЦОГТ |
3 |
Монгол Британийн Дугуй ширээний уулзалтын дүнгийн тухай |
Л.ПҮРЭВСҮРЭН |
4 |
Беларусь Улсын Шадар сайдын орлогчийн айлчлалын дүнгийн тухай |
Л.ПҮРЭВСҮРЭН |
5 |
Монгол Улсын Ерөнхий сайд Азийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалтад оролцсон дүнгийн тухай |
Л.ПҮРЭВСҮРЭН |
6 |
Гадаад хэргийн сайдын айлчлалын тухай* |
Л.ПҮРЭВСҮРЭН |
7 |
Тогтоолд өөрчлөлт оруулах тухай (Засгийн газрын 2013 оны 171 дүгээр тогтоол) |
Б.БОЛОР |
8 |
Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн үзэл баримтлал |
Б.БОЛОР Д.ЭРДЭНЭБАТ |
9 |
Хөтөлбөр батлах тухай* |
Д.ЭРДЭНЭБАТ |
10 |
Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай (Засгийн газрын 2014 оны 100 дугаар тогтоол) |
М.ЗОРИГТ |
11 |
Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээ, мэдээллийн төвийн талаар авах зарим арга хэмжээний тухай |
Г.БАЯРСАЙХАН |
12 |
Журамд нэмэлт оруулах тухай |
Г.БАЯРСАЙХАН |
13 |
Бусад асуудал* |
Ч.САЙХАНБИЛЭГ |
Танилцуулах асуудал |
||
14 |
Гадаад хэргийн сайдын айлчлалын дүнгийн тухай* |
Л.ПҮРЭВСҮРЭН |
15 |
Ашигт малтмалын газрын саналын талаар* |
Р.ЖИГЖИД |
16 |
2016 онд авто замын салбарт хэрэгжих авто зам, гүүрийн барилгын ажлын талаар |
М.ЗОРИГТ |
17 |
Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төслийн ажлын явцын тухай |
М.ЗОРИГТ |