Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор 11 сараас эхлэн эмнэлгүүдийн ачааллыг зөв хуваарилах зохион байгуулалт хийж, нэмэлт ор дэлгэн ажиллаж эхэлсэн.
Томуугийн дэгдэлдийн үеэр таны хүүхдийг эмнэлэгт хүлээн авах харьяаллыг доорх мэдээлэлд дэлгэрэнгүй орууллаа.
Тооцооллын дагуу ирэх 7 хоногт томуу томуу төст өвчний дэгдэлт “оргил үе”-дээ очих тул иргэд олон нийтэд:
-Маскаа зүүх
-Дархлаагаа дэмжих
-Олон нийтийн арга хэмжээнд ханиадны шинж тэмдэгтэй бол оролцохгүй байх
-Бага насны хүүхдийг олон нийтийн газраар дагуулж явахгүй байх
-Хүүхдийнхээ сахарын хэрэглээг хянаж чанартай, шим тэжээлтэй хоол хүнс хэрэглүүлэхийг зөвлөж байна.