Categories
мэдээ нийгэм

“Инээдмийн баяр”-ын өдөр

“Дөрөвдүгээр сарын 1” буюу инээдмийн баярыг өдрийг дэлхий нийтээр тэмдэглэх болоод олон жилийг ардаа үджээ. “Тэнэглэх өдөр” гэж нэрлэгддэг энэ баярыг дэлхийн өнцөг булан бүрд янз бүрийн хөгжилтэй зүйлс хийж, инээд хөөрөөр дүүрэн өнгөрүүлдэг.

Францчуудын хувьд дөрөвдүгээр сарын нэгнийг шинэ оны баяр болгон тэмдэглэдэг байжээ. Бие биенээ шоглон загас бэлэглэж хөгжилддөг өдрийг хаан өөрчлөн, шинэ оныг нэгдүгээр сарын нэгэнд угтах шийдвэр гаргасан байна. Уг шийдвэрийг иргэд эсэргүүцэн дөрөвдүгээр сарын нэгэнд загас бэлэглэдэг уламжлалаа орхилгүй “дөрөвдүгээр сарын загас” гэж нэрлэж тэмдэглэсээр өнөөдрийг хүрчээ. Хөрш зэргэлдээх улсууд тэднийг “тэнэгүүд” гэж нэрлэх болсон байна.

Тиймээс ихэнх оронд Инээдмийн баярыг тэнэгүүдийн өдөр гэж нэрлэж заншсан байдаг. Ромд инээдмийн бурхныг залж хүн бүхэнд баяр хөөр бэлэглэдэг, уурлах зүйл болсон ч тэсэж өнгөрүүлэх ёстой байдаг гэнэ.

Америк болон Их Британид инээдмийн баярыг гуравдугаар сарын 25-аас эхлэн дөрөвдүгээр сарын 2 дуустал хоргүй хөгжилтэй зүйлээр нэгнийгээ шоглож өнгөрүүлдэг.

Энэ өдөр хэн нэгний худал үгнээс болж ажлаасаа хоцрох, муудалцах, хосууд салах тохиолдол маш их гардаг байна. Олон хүн бухимдуулсан явдал ч цөөнгүй болж байжээ.

1994 онд Америкийн “National Public Radio” чихэн дээрээ “Pepsi” гэсэн шивээс хийлгэсэн хүн бүхий л амьдралынхаа турш тус компанийн бүтээгдэхүүнийг 10 хувийн хөнгөлөлттэй авах эрхийн бичгээр шагнана гэж мэдээлжээ. Гэтэл бүтэн хэдэн өдрийн турш шивээсийг хийлгэсэн залуус утас цохисон байна.

Мөн 1957 онд “BBC” телевиз Швейцарт гоймон их хэмжээгээр хурааж авсан тул түүнийгээ яахаа мэдэхгүй байгаа тухай бичсэн байна. Аж ахуй эрхэлдэг хүмүүс гоймонгийн үр бүтээж түүнийгээ цэцэглүүлж чадсан гэжээ. Гэтэн уншигч үзэгчид үүнд үнэмшин гоймон тарих тухай асуух гэж BBC-рүү тасралтгүй утастжээ. Хариуд нь тэд хээв нэг ”Гоймон дээрээ улаан лоолийн сүмс хийгээд сайн залбир” гэж зөвлөж байсан гэнэ.

Тэгвэл “Phoenix New Times” сонин 1999 онд орон гэргүй хүмүүст зориулсан сан байгуулж хоол хүнд хувцас хунараар хангах хандив цуглуулж байгаагаа хэлжээ. Мөн тэдгээр хүмүүсийг зэвсгээр хангахад туслаач гэсэн байна. Үүнийг уншсан хүмүүс дансаар маш их хэмжээний мөнгө шинжүүлжээ.

1986 онд Францын “Le Paridien” сонины Эйфелийн цамхгийг буулгаж Дислейндэд дахин барина харин цамхаг байсан газар 1992 оныг Олимпын тоглолтыг зохион байгуулах цэнгэлдэх хүрээлэн сүндэрлэнэ гэсэн мэдээ уншигчдыг их бухимдуулсан бол “Irish Times” сонины Лениний шарилыг худалдан авч Парис хотын Диснейлэндийн үзмэр болгоно гэсэн мэдээ бүр олон хүний дургүйцлийг хүргэжээ. Тэр үед засгийн газарт маш олон хүний гомдол санал ирж байжээ.

Бидний мэдэхээр 2015 онд Австралийн гутлын загвар зохион бүтээгч Миз Мүүц селфи хийдэг гутал худалдаанд гаргах болсноо мэдэгдсэн билээ. Сурталчилгааг нь хүртэл цацсанд олон хүн итгэн худалдан авахыг хүссэн байна. Мөн өнгөрсөн жил Японы Burger King-ийн хамт олон шарсан махны үнэртэй сүрчиг дөрөвдүгээр сарын 1-ий өдөр зарна гэсэн зар тарааж урт дараалал үүсгэжээ.

2014 онд Өмнөд Каролина мужийн Клемсон их сургуулийн эрдэмтэд бар болон үнээний эрлийз амьтан төрсөн тухай мэдээг тарааж байжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *