УИХ-ын өнгөрсөн сарын 9-ний өдөр Баянзүрх дүүрэгт барих Амгалан дулааны станцын барилга угсралтын ажлыг гүйцэтгэхэд шаардагдах тоног төхөөрөмжийг импортлоход гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг баталсан.
Энэ хуульд уг дулааны станцын барилга угсралтын ажлыг гүйцэтгэхэд шаардагдах тоног төхөөрөмжийн жагсаалтыг “Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем /БТКУС/”-ийн ангиллын дагуу Засгийн газар батлахаар зохицуулсан байна. Хуулийг 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд дагаж мөрдөх юм байна.