Categories
мэдээ нийгэм

“Илгээлтийн эзэн”-ий тусламжийн өвсийг зарсан уу

МУГЖ С.Жавхлан, Т.Баясгалан нар “Илгээлтийн эзэн” тоглолт хийн, тусламжийн аян өрнүүлж зудтай байгаа аймгууд руу өвс тэжээл, хурга ишигний нэмнээ тэргүүтэй бусад зүйлсийг хүлээлгэн өгсөн билээ. Тусламжийн өвс, тэжээл тэргүүтнийг Засгийн газар, ОБЕГ-аар дамжуулж хаваржилт хүндэрсэн сумдуудад хувиарлах байсан ч замаас нь Улаангом сумын Засаг даргын тамгын газрынхан тосон авч шинэ наадмын талбайд буулган нэг боодол өвсийг 3000, тэжээлийг 6000 төгрөгөөр заржээ.

Тусламжийн өвс тэжээлийг уг нь Өмнөговь, Тариалан, Өлгий, Зүүнговь, Малчин зэрэг нүүдлийн зам нь боогдож мал ихээр хорогдож байгаа сумдуудад явуулах тухай ярьж байсан аж. Энэ талаар Улаангом сумын дарга нар нь “Бид зөвхөн тээврийн зардал олох гэж л зарсан” хэмээн хариулт өгчээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *