Энэ сарын 14-ний өдрийн байдлаар гаргасан ой, хээрийн түймэр гарах аюулын үнэлгээгээр ихэнх нутгаар хуурайшилт ихтэй байна. 10 дугаар сар гарсаар хур тунадас бага орж, салхи шуурга ихтэй өдрүүд үргэлжилсээр байгаа нь хуурайшил ихсэх гол нөхцлийг бий болгож байгааг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Тиймээс ой хээрийн түймэр гарах эрсдэлтэй байгаатай холбогдуулан хуурайшилт ихтэй эдгээр бүс нутагт ойн аж ахуйн арга хэмжээ, аялал зугаалга, агаар салхинд гарах зэргээр зорчихдоо шүдэнз, татсан гал, цог, нурмыг бүрэн унтрааж болзошгүй ой, хээрийн түймрээс сэргийлэхийг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад анхааруулж байна.