Categories
гадаад мэдээ

Их Британи дипломатчиддаа цахилган автомашинаар хангана

Их Британийн эрх баригчид байгаль орчныг хамгаалах үйлсэд хувь нэмэр оруулах гэнэ. Дипломат албыг дэлхийн хамгийн экологийн цэвэр алба болгох хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болжээ. Тодруулбал, хилийн чанад дахь 30 дипломат төлөөлөгчдийн газарт цахилгаан Jaguar I-Pace загварын автомашинуудыг илгээж, цэнэглэх төхөөрөмжүүдийг суурилуулах болсон талаар Их Британийн гадаад хэргийн яам пүрэв гаригт мэдээлжээ. Өөрөөр хэлбэл, тус яамны ажлын хэрэгцээний автомашинуудын 25 хувь нь 2022 он гэхэд нүүрсхүчлийн хийн тэг ялгаруулалттай байх гэнэ. Харин 2030 он гэхэд 100 хувь экологийн цэвэр автомашин ашиглахаар төлөвлөжээ. Мөн хилийн чанад дахь Британийн

дипломат төлөөлөгчийн газрын байрнуудын дээвэр дээр нарны зай суурилуулж, хуванцар аяганаас бүрэн татгалзахаар төлөвлөж байгаа аж. Ингэснээр Их Британийн ГХЯ дэлхийн хамгийн “ногоон” дипломат алба болох гэнэ. Сануулахад, тус улсын ерөнхий сайд асан Т.Мэй 2050 он гэхэд Нэгдсэн Вант улс хүлэмжийн хийн ялгаруулалтыг тэглэсэн “Их долоо” бүлгийн анхны улс болно гэж мэдэгдэж байв.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *