Categories
гадаад мэдээ

“Их 20” уур амьсгалын өөрчлөлтийг хэлэлцэж байна

Дэлхийн 19 орон болон Европын холбоо багтдаг “Их 20”-ийн бүлэг дэлхийд тулгамдаж буй олон асуудал, тэр дундаа Covid-19, уур амьсгалын өөрчлөлт, эдийн засгийн сэргэлттэй холбоотой асуудлуудыг хэлэлцэхээр Италийн Ром хотноо Бямба гаригт хуран чуулж байна.

Энэхүү 16 дахь удаагийн дээд хэмжээний уулзалт онлайн болон офлайн хэлбэрээр хоёр хоног үргэлжлэх юм.

Уулзалтын эхний өдөр “Дэлхийн эдийн засаг ба дэлхийн эрүүл мэнд” сэдэвт анхдугаар хуралдаан болж өндөрлөсөн бол Ням гаригт болох хоёр, гуравдугаар хуралдаанаар “Уур амьсгалын өөрчлөлт ба байгаль орчин”, “Тогтвортой хөгжил” сэдвээр тус тус хэлэлцүүлэг өрнүүлэх аж.

Дэлхийд эдийн засгаар тэргүүлэгч олон улсын удирдагчид анхдугаар хуралдаанаар Covid-19 цар тахлын эсрэг дэлхийн хамтын ажиллагааг сайжруулах, тэр дундаа вакцин нийлүүлэх, түгээх асуудлыг хөндөн хэлэлцэв.

1999 онд байгуулагдсан, 19 улс ба Европын холбоо багтсан “Их 20” нь санхүү, эдийн засгийн асуудлаарх олон улсын хамтын ажиллагааны хамгийн чухал индэр юм. Энэ бүлэг нь дэлхийн хүн амын гуравны хоёр, дэлхийн ДНБ-ий 80 гаруй хувь, дэлхийн худалдааны 75 хувийг бүрдүүлдэг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *