Өргөн хэрэглээний гялгар уутыг худалдаалах, хэрэглэхийг хориглосон шийдвэр өнөөдрөөс хэрэжиж эхлэхээр болов.Тогтоол хэрэгжиж эхэлсэн өдрөөс зөрчил гаргаж, нийлэг уут хэрэглэсэн аж ахуй нэгжийг гурван сая төгрөгөөр торгоно. “Хууль дүрэм стандартад заасан шаардлагад нийцээгүй сав баглаа боодлыг үйлдвэрлэсэн, импортолсон, худалдаа үйлчилгээнд хэрэглэсэн бол хувь хүнийг 300 мянган төгрөг, хуулийн этгээдийг гурван сая төгрөгтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль ногдуулна” хэмээн Зөрчлийн тухай хуулийн 6.1.4 дүгээр зүйлд заажээ. Бүх төрлийн гялгар уутны худалдаа, хэрэглээний хязгаарлалтын шийдвэрт Гаалийн Ерөнхий Газар, Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар бусад холбогдох байгууллага хяналт тавих юм.
П. Сайнжаргал