Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Гурван цээл хоолойтны “Tre tenori” DNN.mn

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын дуурийн гоцлооч гавьяат жүжигчин Б.Гомбо-Очир, соёлын тэргүүний ажилтан Г.Шижирболд, Б.Батжаргал нарын “Tre tenori” хамтарсан тоглолт энэ сарын 14-нд болно. Тэд Монголын болоод дэлхийн сонгодог бүтээлүүдийг цээл хоолой, гурван өөр өнгө төрхөөр ганцхан үдэш эгшиглүүлнэ.

Тоглолтод УДБЭТ-ын симфони найрал хөгжим, удирдаач Ц.Тэлмүүн-Очир, төгөлдөр хуурч Э.Намуун нар оролцох юм. Энэ удаагийн тоглолт тэдний хамтарсан хоёр дахь тоглолт бөгөөд өмнө нь 2014 онд анх удаа хамтран тоглолтоо зохион байгуулж байсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *