Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цасан шуурга шуурч цаг агаар хүндрэх төлөвтэй байгааг УСЦУОГ-аас мэдээлж буй. Шуурганы улмаас хүн мал газрын баримжаа алдан төөрч уруудах тохиолдол нэг бус удаа гарсан. Өчигдөр Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Өгөөмөр багийн гурван малчин шуурганы улмаас төөрчээ.
Аймгийн онцгой байдлын газрын алба хаагчид цаг алдалгүй хайсны хүчинд хоёр малчныг олоод байна гэж тус аймгаас мэдээллээ. Мал бэлчээрт хүрсэн хойно гэнэт цасан шуурга шуурсан тул малчид малынхаа хойноос явж байгаад төөрчээ. Төөрсөн нэг малчныг эрлийн багийнхан үргэлжлүүлэн хайж байгаа аж.