Сар бүр хүүхдэд олгодог 20 мянган төгрөгийг олгохгүй хэмээн нэг хэсэг шуугисан ч эцэстээ хүүхдийн мөнгийг ялгаварлахгүйгээр олгох хууль батлагдсан. Тэгвэл өчигдрөөс эхлэн гуравдугаар сарын хүүхдийн мөнгө эх, хүүхдийн данс руу оржээ. Одоогийн байдлаар Хаан, Голомт, Төрийн банкны данстай хүүхдийн мөнгө ороод байгаа юм.
Энэ оны нэгдүгээр сарын байдлаар Хүүхдийн мөнгийг “Өрхийн мэдээллийн нэгдсэн сан”-д бүртгэлтэй 0-18 насны 999.0 мянга орчим хүүхдэд өгөх юм байна.