Categories
мэдээ нийгэм

​Говь болон төвийн аймгуудаар ойрын өдрүүдэд хуртай байх нь

Төвийн бүс нутгаар дэгдээд буй ой хээрийн түймрийн ихэнх нь унтарсан байна. Яг одоо Улаанбаатар хотод дуу, цахилгаантай ширүүн усархаг бороо асгарч эхэллээ. Улаанбаатар, Төв аймагийн хойд хэсгээр болон говийн аймгуудаар өнөө маргаашдаа хуртай байх нь ээ.

Баруун бүсийн Баян-Өлгий, Ховд, Увс, Говь-Алтай аймгууд болон зүүн бүсийн Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын ихэнх нутаг болон төвийн аймгуудын ихэнх газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн аймгуудын нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар түр зуур секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 20-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 28-33 хэм, бусад нутгаар 24-29 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. 24-26 хэмийн дулаан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *