Төрийн үйлчилгээг түргэн шуурхай, ил тод хүргэх үүднээс ГХЯ долоон үйлчилгээг “e-mongolia” системд нэгтгэжээ.
Үүнд:
-Апостиль гэрчилгээ авах хүсэлт
-Архивын лавлагаа / ажилд томилсон, чөлөөлсөн, сургалт, чөлөө гэх мэт /
-Архивын сан хөмрөгт баримт байхгүй тодорхойлолт
-ГХЯ-д ажиллаж байсан Цалингийн тодорхойлолт авах /7 хүртэлх жил/
-ГХЯ-д өргөдөл, гомдол гаргах
-Гэрээ хэлэлцээрийн хуулбар авах
-Хилийн чанадад буй иргэдийн бүртгэл
Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон “И-Монгол” академийн гадаадад буй монгол иргэд, Монголд буй гадаад иргэдийн мэдээллийг цахимжуулахаар ажиллаж байгаа аж.
Ташрамд дурдахад, төрийн цахим үйлчилгээний “e-mongolia”-д системд өнөөдрийн байдлаар төрийн 60 байгууллагын 639 үйлчилгээг нэгтгэсэн бөгөөд давхардсан тоогоор 9.5 сая гаруй төрийн үйлчилгээг иргэдэд цахимаар хүргэсэн байна.