Categories
мэдээ нийгэм

Гиннесийн дээд амжилтыг тогтоосон компаниуд DNN.mn

Гиннесийн дээд амжилтыг элдэв сонин авьястай, эсвэл уйгагүй хөдөлмөрч хүмүүс өөрийн нэр дээр тогтоож, бүртгүүлдэг. Тэгвэл дэлхийн хэмжээний томоохон компани, корпорацууд ч мөн өөрсдийн зарим үзүүлэлтээр Гиннесийн дээд амжилт тогтоодог байна.

FIJI AIRWAYS

“ФИЖИ ЭЙРВЭЙС” нь Шинэ зеландаас Фижи хүртэлх нисэх онгоцонд буюу 41000 фут өндөрт хоёр зорчигчийн хуримын ёслолыг зохион байгуулжээ.

PEPSI

Дэлхийн хамгийн үнэтэй телевизийн зар сурталчилгааны амжилтыг “PEPSI” компани эзэмшдэг. 2002 онд 90 секундын зар сурталчилгааг “SUPER BOWL”-н тайзнаас үзэгчдэд хүргэхийн тулд нийт 8.1 сая доллар зарцуулжээ.

MACYS

MACYS сүлжээ их дэлгүүр зул сарыг тохиолдуулан дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүмүүсийг онлайнаар хүслийн жагсаалтаа илгээхийг уриласан байна.Энэ үед нийт 121138 жагсаалтыг нэгтгэж чадсанаар дэлхийн хамгийн урт хүслийн жагсаалтын рекордыг эвджээ.

INTEL

Тус компани нь 50 жилийнхээ ойг тохиолдуулан нийт 2018 гаруй дроныг тэнгэрт нисгэжээ.

ESTEE LAUDER

Дэлхийн гоо сайхны томоохон тэргүүлэгч “ESTEE LAUDER” компани хөхний хорт хавдрыг таниулах аяны хүрээнд 24 орноор аялжээ. Ингэхдээ 38 дурсгалт газрыг оролцуулсан зар сурталчилгааны компанит ажлыг өрнүүлсэн байна.

ALIBABA

“ALIBABA” компани 2015 онд дэлхийн худалдааны есөн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон юм. Мөн онлайн борлуулатаас 24 цагийн дотор хамгийн их орлого олсон компаниар нэрлэгдэх болжээ.

YAHOO

YAHOO компани 20 жилийнхээ ойн хүрээнд 3432 ажилтнаас бүрдсэн хамгийн том хамтарсан ЁОДОЛ нэртэй давалгаагаар дэлхийн амжилтыг тогтоожээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *