Categories
гадаад мэдээ

Германд сөрөг коммент устгах журам хэрэгжиж эхэллээ

Facebook, Google, Twitter компаниуд өөрсдийнх нь Герман дахь платформд бичигдсэн сөрөг комментуудыг 24 цагийн дотор устгах үүрэг хүлээх болсноо өчигдөр зарлажээ.

Сүүлийн үед тус улсад ирэх дүрвэгсдийн тоо нэмэгдэх болсонтой холбоотойгоор онлайн орчинд тэднийг үзэн ядсан, дайрч довтолсон комментууд ихээр бичигдэх болсон тул Германы засгийн газар ийм арга хэмжээ авсан байна.

Германы хууль зүйн сайд Хэйко Маас “үг хэлэх эрх чөлөө хэмжээнээсээ хэтэрч, гэмт хэрэгт турхирах, уриалан дуудах агуулгатай болж, хүмүүст заналхийлж эхлэх үед ийм контентыг устгах нь зөв” гэжээ.

Сайдын хэлж байгаагаар дээрх гурван компаний мэргэжилтнүүд Германы хуулийн дагуу ийм агуулгатай комментуудыг ялгаж устгах үүрэгтэй юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *