Categories
мэдээ нийгэм

Гэрийн тусгаарлалт зөрчсөн иргэнийг 500 мянган төгрөгөөр торгоно

УОК-ын шийдвэрээр Улаанбаатар хотод хөл хорионд орж гацсан орон нутгийн иргэдийг нутаг буцаах ажлыг зохион байгуулж байгаа.

Энэхүү ажлын хүрээнд энэ сарын 1-6-ны өдөр Улаанбаатараас Төв аймгийн 27 суманд нийт 2965 иргэн ирсэн байна. Үүнээс Зуунмод суманд 441 иргэн ирсэн байгаа бол Зуунмод сумаас нийслэл рүү 49 иргэн буцжээ. Харин 27 сумаас нийслэл болон бусад аймаг руу 1685 иргэн буцсан байгаа талаар аймгийн Онцгой комиссын шуурхай штабаас мэдээллээ. Мэдээллийн үеэр аймгийн Онцгой байдлын газрын нарийн бичгийн дарга, хошууч Г.Ганхөлөг Улаанбаатар хотоос ирж гэрийн ажиглалтад байгаа иргэд 14 хонгийн тусгаарлалтын дүрэм зөрчиж байгаа бөгөөд гадуур гарч, сэлгүүцэх тохиолдол илэрсэн. Тиймээс Гамшгаас хамгаалах тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 2 буюу “Халдварт өвчний үед эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт, тэдгээрийн дэглэм зөрчсөн, эсхүл саад учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох торгуулийн арга хэмжээ авна. Иймд 14 хоногийн гэрийн тусгаарлалтыг хатуу мөрдөж иргэний үүргээ биелүүлэхийг хүслээ.

Мэргэжлийн байгууллагууд нутагтаа ирсэн иргэдийн тээврийн хэрэгсэл, ачааг ариутган халдваргүйжүүлж, өөрсдийг нь “Гэрийн тусгаарлалт, ажиглалтад байгаа иргэдийн хяналтыг зохицуулах түр журам”-д заасны дагуу гэр гэрт нь тусгаарлан ажиглахаар шилжүүлж байгаа гэж аймгийн Эрүүл мэндийн газрийн дарга С.Мөнхтуяа хэллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *