Categories
мэдээ нийгэм

​Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч ААН-үүдийн орон сууцны борлуулалтыг дэмжинэ


Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б. Сүхбаатар болон Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газраас гэр хорооллын газрыг дахин барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчидтэй өргөтгөсөн уулзалтыг зохион байгууллаа.

Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн хүрээнд өнөөдрийн байдлаар 17 байршлын 37 хэсэгчилсэн талбайд 32 төсөл хэрэгжүүлэгч үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 2013-2020 онд нийт 1899 айлын газрыг чөлөөлж, 10287 айлын орон сууц ашиглалтад оруулж, улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаас гадна инженерийн шугам, сүлжээний ажилд 171.4 тэрбум төгрөгийг зарцуулаад байна.

Уулзалтаар Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар, Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газрын дарга Г.Ганхүү нар хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилт, гурван талт гэрээний хэрэгжилт, барилга угсралт, инженерийн шугам сүлжээ, хөрөнгө оруулалт, санхүүжилтийн чиглэлээр төсөл хэрэгжүүлэгчдийн санал, хүсэлтийг сонсож ажилласан бөгөөд 3 гол асуудлыг авч хэлэлцэн ярилцлаа.

  1. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдийн орон сууцны борлуулалтыг дэмжих, иргэдийн орон сууц худалдан авах боломжийг нэмэгдүүлэх чиглэлээр ипотекийн 6 хувийн зээлд хамруулах, төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүд төслийг амжилттай хэрэгжүүлж, гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор бага хүүтэй, урт хугацаатай, хөнгөлөлттэй зээлд хамруулах, ашиглалтын шаардлага хангаагүй барилгыг дахин сэргээн засварлах иргэдийг хохироохгүйгээр шийдэж өгөх.
  2. Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн хүрээнд инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийн ажлыг эрчимжүүлэх, шаардлагатай хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэх, гэр хорооллын дахин төлөвлөлтийн байршилд барилгын зөвшөөрөл давхардуулан олгохгүй байх талаар холбогдох байгууллагуудад чиглэл өгөх, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу нийгмийн дэд бүтцийн хүртээмжийг сайжруулах, сургууль, цэцэрлэгийн барилга байгууламжийг барих төсөв хөрөнгийг шийдвэрлэх зэрэг шийдвэрүүдийг гарган нийслэлийн удирдлагууд болон холбогдох байгууллагын албан тушаалтнуудад уламжилж, шийдвэрлүүлэх.
  3. Төслийн сонгон шалгаруулалтад орж байгаа аж ахуйн нэгж байгууллагууд дээр хяналт тавьж, Хот суурин газрыг дахин хөгжүүлэх хуулинд өөрчлөлт оруулах, хуулийг шинээр санаачлахаар ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа талаар мэдээлэл өгсөн уулзалтыг өчигдөр зохион байгууллаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ нийгэм

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч нартай уулзлаа

Нийслэлийн Засаг дарга С.Батболд, Барилга Хот Байгуулалтын сайд Х.Баделхан нар Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдтэй нээлттэй хэлэлцүүлэг уулзалтыг зохион байгууллаа. Улаанбаатар хотод 21 байршилд 16,000 айлын орон сууцыг дахин төлөвлөлтийн хүрээнд барихаар ажлууд нь хийгдэж байна. Нийслэлд хэрэгжиж байгаа гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд компани аж ахуйн нэгжүүдийн барилгын явц, дэд бүтэц, орон сууцны борлуулалт, хөрөнгө оруулалтын талаар санал бодлоо солилцсон юм.

Хотын дарга С.Батболд: Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд гэрээ байгуулан төсөв санхүүжилтээ аваад ажиллаж байгаа компаниуд 2 сарын 1 гэхэд үйл ажиллагааны тайлангаа нийслэлд өгч танилцуулах шаардлагатай байна. 3 сарын 1 гэхэд компаниудын үйл ажиллагааны тайлантай танилцаж шийдэх асуудлуудыг нь газар дээр нь шийдэж цаашид ажиллах боломжгүй гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй аж ахуйн нэгжүүдийн гэрээг цуцалж дараагийн байгууллагуудад шилжүүлнэ. Өнгөрсөн хугацаанд улсаас 30-40 тэрбум төгрөгөөр дэд бүтэц бусад асуудлаа шийдүүлчээд орон сууцаа бариагүй, газар чөлөөлсөн иргэдийнхээ түрээсийн мөнгийг өгөөгүй, зөвхөн байшингийн суурь ухаад орхичихсон байгаа компаниудын асуудлыг шуурхай шийдвэрлэж явна гэдгээ энэ үеэр мэдэгдлээ.

Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан: Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлууд өнөөдөр хамгийн их тулгамдсан асуудал болоод байгаа. Засгийн газар дээр дахин гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хуулийн төсөл боловсруулан ажиллаж байна. Ипотекийн зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, урьдчилгаа төлбөрийг 25 хувь хүртэл бууруулах, газар чөлөөлөлтийн үнийн зохицуулалтыг хуулиар шийдвэрлэх гэсэн олон зүйлийг хуулинд тусгагдахаар ажиллаж байна.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч нарын зүгээс дахин төлөвлөлт орсон иргэн аж ахуйн нэгжийн газрын үнэлгээ хэт өндөр байгааг зохицуулалт хийх, орон сууцны борлуулалт зөвхөн газраа чөлөөлсөн иргэдэд хүрэхээс цааш борлуулалт байхгүй хоосон байрууд үлдэж байна. Энэ нь тухайн дахин төлөвлөлтийн бүсэд дэд бүтэц болох сургууль цэцэрлэгийг цогцоор нь шийдүүлэх шаардлагатай байна. Мөн иргэдийн худалдан авах чадвар муу байгаа, 8 хувийн зээлийн санхүүжилтийг гэр хорооллын дахин төлөвлөлтөөр баригдаж байгаа орон сууцнуудыг квотоор олгуулах гэсэн саналуудыг тавьсан юм гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *