Categories
мэдээ нийгэм

Гэр хорооллын 0-5 насны хүүхдүүдэд амны хаалт өглөө

“Мөнх Тогтвортой Хөгжил Сан” ТББ нь Улаанбаатар хотын гамшгийн хэмжээнд хүрсэн хорт утаанаас бяцхан хүүхдүүдээ хамгаалах сайн дурын үйлсийг санаачилсан. Энэ хүрээнд Баянхошууны гэр хорооллын айлуудын 0-5 настай хүүхдүүдэд хорт утааны давхар шүүлтүүр бүхий амны хаалт, витамин C -ийн хамт өглөө. Энэ сарын 8-ны өглөөний 10:00 цагаас эхлүүлсэн уг аян өнөөдрийг хүртэл үргэлжилж буй.

“Мөнх Тогтвортой Хөгжил Сан” ТББ-ын тэргүүн Н.Мөнхнасангийн санаачлагаар “Бяцхан үрсээ хорт утаанаас хамгаалъя” үйл ажиллагааг хороо орон нутаг болон аав ээжүүд талархалтай хүлээн авч байгаа тухай тэд хэлж байна. Гамшиг болсон хорт утаанаас ирээдүй болсон бяцхан иргэдээ хамгаалах үйлсийг бусад аж ахуйн нэгж, хамт олонд “Мөнх Тогтвортой Хөгжил Сан” ТББ-ын хамт олон уриалж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *